





























































харилцагч
харилцагч
харилцагч
харилцагч
харилцагч
Үнэт цаасны данстай Монгол Улсын болон гадаад улсын иргэн, хуулийн этгээд (Төрийн бус байгууллагаас бусад) бүгд оролцох боломжтой.
ХасБанк IPO-ийн өмнөх байдлаар 1,000,000,000 ширхэг энгийн хувьцаатай бөгөөд аливаа давуу эрхийн болон хувьцаанд хамаарах бусад үнэт цаасгүй болно. ХасБанкны бизнесийн үнэлгээг БДО Аудит ХХК холбогдох хууль болон Олон улсын стандартын дагуу хараат бусаар хийж гүйцэтгэсэн бөгөөд нэгж хувьцааны үнэлгээг 677 төгрөг байх боломжтой гэж дүгнэсэн. БДО Аудит ХХК гүйцэтгэсэн бизнесийн үнэлгээний тайлантай Үнэт цаасны танилцуулгын Хавсралт #5-с дэлгэрэнгүй танилцана уу.
ХасБанк IPO-оор нийт 52,700,000 ширхэг энгийн хувьцааг гаргаж байгаа бөгөөд ингэснээр эргэлтэд нийт 1,052,700,000 ширхэг энгийн хувьцаатай болно. Шинээр гаргаж буй 52,700,000 ширхэг энгийн хувьцаа нь ХасБанкны 5.006%-ийн саналын эрхтэй тэнцэнэ. ХасБанк нь эцсийн өмчлөгчийн тухайд хоорондоо харилцан хамааралгүй 12 хувьцаа эзэмшигчтэй бөгөөд аливаа нэг хувьцаа эзэмшигч нь нийт хувьцааны 20%-аас илүүгүй хувийг эзэмшиж байна. ХасБанк Монгол Улсдаа хувьцаа эзэмшлийн төвлөрлийг хамгийн сайн сааруулж чадсан арилжааны банк юм.
Хувьцааны захиалгыг 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн өглөөний 10:00 цагаас 2023 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 15:00 цагийг дуустал авна. Хэрэв Та:
2023 оны 6 дугаар сарын 5-ны өдөр анхдагч арилжааны захиалга дуусах бөгөөд СЗХ-оос захиалга хүлээн авах, хувьцаа хуваарилах ажиллагааг холбогдох журам болон үнэт цаасны танилцуулгад заасны дагуу явагдсан эсэхийг хянан баталгаажуулснаар хөрөнгө оруулагчийн худалдан авсан хувьцаа Таны үнэт цаасны дансанд бүртгэгдэнэ. Энэхүү үйл явцад ажлын 7-10 хоногийн хугацаа шаардагддаг.
Анхдагч арилжааны нийт захиалга нь зорилтот дүнгээс давсан тохиолдолд тодорхой үнийн дүн хүртэл 100% биелүүлж, илүү гарсан хэсэгт хувь тэнцүүлэн хуваарилна. Энэ талаар Үнэт Цаасны танилцуулгын 6.5 хэсгээс (хуудас #97-98) дэлгэрэнгүй үзнэ үү.
Байхгүй. Гэхдээ анхдагч арилжаанд ирүүлсэн бүх захиалгын хэмжээнээс хамаарч хувь тэнцүүлэх зарчмаар захиалга биелнэ. Энэ талаар Үнэт Цаасны танилцуулгын 6.5 хэсгээс (хуудас #97-98) дэлгэрэнгүй үзнэ үү.
Анхдагч арилжааны шимтгэлийг зөвхөн захиалга биелсэн үнийн дүнд 0.9%-р тооцож Райнос Инвестмент ҮЦК эсхүл Өлзий энд Ко Капитал ҮЦК авна (аль компаниар захиалга өгөхөөс хамаарч). Илүү төлөгдсөн шимтгэлийг холбогдох процессын дагуу буцаан олгоно. Бусад брокерын хувьд тухайн компаниудын арилжааны шимтгэлийн нөхцөл, журмын дагуу төлөгдөнө.
Хэрэв Та:
ХасБанкны IPO хийсний дараа хувьцаа эзэмшигчид 2023 оны санхүүгийн жилээс эхлэн тухайн оны цэвэр ашгаас дараах тохиолдолд ногдол ашиг авах боломжтой. Үүнд:
Дээрх 2 нөхцөл зэрэг хангагдсан тохиолдолд ногдол ашиг хуваарилах боломжтой. ХасБанк сүүлийн 3 жилд тогтвортой ногдол ашиг тараах бодлого баримтлан ажиллаж байгаа бөгөөд цаашид мөн тогтвортой ногдол ашгийн бодлого хэрэгжүүлэхээр зорьж байна. Энэ талаар Үнэт Цаасны танилцуулгын 6.9.10, 6.9.11 хэсгээс (хуудас #102) дэлгэрэнгүй үзнэ уу.